Settings
Light Theme
Dark Theme
Podcast Cover

Mom's Corner Podcast

  • Mom's Corner Podcast08 - Төрсний дараах сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ?

    14 NOV 2018 · Mom's Corner подкастын 8 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаад #Төрсний_дараах_сэтгэл_гутрал гэсэн сэдвээр "Гэр бүл анхаарлын төвд" байгууллагын захирал, клиник сэтгэлзүйч Т.Хонгорзултай ярилцлаа. Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Хэрхэн гутралаас ангижирч, даван гарах вэ? гэсэн асуултуудад хариулт авч, тодорхой case-үүд дээр ярилцлаа. Та болон таны гэр бүлийн уур амьсгал, таны хүүхдийн сэтгэлзүйд хамаатай асуудал учраас заавал сонсоорой ээжүүдээ.
    54m 40s
  • Mom's Corner Podcast07- Хүүхдийнхээ буйл, шүдийг арчлахдаа үүнд анхаараарай

    5 NOV 2018 · Mom's Corner Podcast-ийн маань шинэхэн дугаарыг хүлээн авна уу! Энэ удаагийн дугаарт бид #хүүхдийн_шүдний_арчилгаа сэвдээр ярилцлаа. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд анхаарч эхлэх үед хэдийн оройтсон байдаг учир буйл байхаас нь л сайтар арчлах хэрэгтэй гэнэ шүү. Тиймээс эцэг, эхчүүд маань буйл, шүдийг нь арчлахдаа юунд анхаарах ёстой байдгийг подкастаа сонсоод мэдэж аваарай.
    36m 39s
  • Mom's Corner Podcast06 - Арьсны асуудлуудаасаа салах энгийн аргууд

    1 NOV 2018 · Mom's Corner Podcast-ийн маань 6 дахь дугаар мэндэллээ. Төрсний дараа бүсгүйчүүдийн маань арьсанд сэвх, нөсөө толбо, хялгасан үрчлээ үүсэх, хуурайших, эмзэгших, харлах гээд маш олон асуудлууд гарч ирдэг. Тиймээс эдгээр арьсны асуудлаас хэрхэн салах талаар Make up artist & Flamme make up store-ийн захирал Гэрэлээтэй ярилцлаа.
    32m 47s
  • Mom's Corner Podcast05- 90кг-аас 40кг хассан Хулангоогийн турсан нууцаас

    1 NOV 2018 · Mom's Corner Podcast-ийн маань тав дахь дугаарыг хүлээн авна уу! Төрсний дараа турах, галбиржих гэсэн сэдвээр хоёр дахь зочинтойгоо ярилцлаа. Хулангоо маань төрснийхөө дараа 90 гаруй килограмм жинтэй байсан ч 3 сарын уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр дүнд 40 кг жинг хаяж чаджээ.
    35m 17s
  • Mom's Corner Podcast04 - Төрснийхөө дараа ингэж тураарай

    1 NOV 2018 · Mom's Corner podcast-ийн маань дөрөв дэх дугаар мэндэллээ. Удаан хүлээлгэсэнд хүлцэл өчье. Төрсний дараа эргээд хэрхэн турах вэ? Хэрхэн галбиржих вэ? гэж бодож байгаа ээж нар маань заавал сонсоорой. Фитнесс тамирчин Оюунтуяа буюу DJ Anna Sue маань эрүүлээр хэрхэн жингээ хасах талаар төрөөд удаагүй байгаа ээж нартаа зөвлөгөө өглөө. Оюунтуяа маань давхар хувийн дасгалжуулагч хийдэг учраас хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа, анхаарах зүйлсийн талаар маш дэлгэрэнгүй ярьж өгсөн шүү. За ингээд подкастаа хүлээн авна уу!
    31m 49s
  • Mom's Corner Podcast03- Эко ээж Энэрэлийн хүүхдээ хүмүүжүүлдэг аргаас

    1 NOV 2018 · Mom's Corner Podcast-ийн 3 дахь дугаарт Эко ээж Энэрэлтэй хүүхдээ хүмүүжүүлдэг арга барилынх нь талаар ярилцлаа. Хэрвээ та эко ээж болохоор шийдсэн бол, хүүхэд хүмүүжлийн Монтессори аргын талаар судалж байгаа бол энэ таны заавал сонсох ёстой подкаст. Танд хэрэгтэй бүхийл мэдээллийг багтаасан сонирхолтой дугаар болсон шүү.
    36m 36s
  • Mom's Corner Podcast02 - Хүүхдээ эрүүл, зөв хооллохуй

    1 NOV 2018 · Mom's Corner Podcast-ийн хоёр дахь дугаар бэлэн боллоо. Энэ удаад Идье /Just for Babies/ группийн админ А. Гантигмаа -тай "Хүүхдийн эрүүл, зөв хооллолт"-ын талаар ярилцлаа. Хүүхдээ бор хоолонд оруулах гэж байгаа болон аль хэдийн бор хоолонд оруулчихсан ээж нарын аль алинд нь өгөөжтэй, сонирхолтой ярилцлага болсон шүү.
    50m 7s
  • Mom's Corner podcast01 - Хүүхэд тань суулгалт өвчнөөр өвдсөн бол ингэж анхаараарай

    1 NOV 2018 · Mom's Corner Podcast-ийн маань анхны дугаарыг хүлээн авна уу! Хүүхэд тань суулгалт өвчнөөр өвдсөн бол энэхүү подкастыг заавал сонсоорой. Туршлагатай ээж Сувдаа маань өөрийн туршлага, аргачлалаас зөвлөлөө.
    21m 19s
Эх, хүүхдэд түгээмэл тулгардаг асуудлын талаар туршлагатай ээж, мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, багц мэдээлэл хүргэх подкаст
Information
Author Mom's Corner Podcast
Categories Society & Culture
Website -
Email -

Looks like you don't have any active episode

Browse Spreaker Catalogue to discover great new content

Current

Looks like you don't have any episodes in your queue

Browse Spreaker Catalogue to discover great new content

Next Up

Episode Cover Episode Cover

It's so quiet here...

Time to discover new episodes!

Discover
Your Library
Search